захирлын

Мэндчилгээ

Эрхэм хүндэт та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

     Манай сургууль нь БСШУС-ын сайдын 2020 оны А/214 дүгээр тушаалаар үндэсний болон Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, төрийн өмчит дөрөв дэх, орон нутгийн анхны сургууль болон байгуулагдсан билээ.

    Бид суралцагч бүрт олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай боловсрол олгох,  зөв хандлагатай иргэнийг төлөвшүүлэх эрхэм зорилгын дор нэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

       Мөн байгуулагдсан цагаас эхлэн хос хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхээр багш, боловсон хүчнийг ажлын байранд чадавхжуулан хөгжүүлж, сургалтын чанарыг тасралтгүй сайжруулан, олон улсын хөтөлбөрийн орчин үеийн арга зүйг нэвтрүүлэн суралцагчдын сурлагын амжилт, оролцоо, хөгжилд бодит ахиц дэвшил гарган ажиллаж байна.

     Манай сургуулийн хөгжил, амжилтын үндэс болсон хамтран ажиллагч байгууллагууд, эцэг, эх, суралцагчид, хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье.

     Бид бүхний хамтын ажиллагаа, дэмжлэг нь цаашдын хөгжил, амжилтын баталгаа юм.

Хүндэтгэсэн᠋; Сургуулийн захирал Л.Оюунгэрэл